Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа нэрт зохиолч Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгээр анхны хөшгөө нээлээ.
Дашрамд мэдээлэхэд, 850 хүний багтаамжтай уг театр нь 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.
Театрын үйл ажиллагаа нь мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх юм байна.