Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛС-АРДЧИЛЛЫН БАЯН БҮРД” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Олон Улсын Ардчилсан Холбооны гишүүн улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү бага хурлаар Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, хэтийн төлвийн талаар хэлэлцэж байгаа аж.
Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.