Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Банкуудын хувьцаа эзэмшүүлэх ажил гацсан нь том ЛОББИ орсон гэж харж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын 2024.04.25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар үг хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Монгол Улсын иргэн болгон цалингийн зээлтэй. Зээлгүй ААН гэж байхгүй болсон. бид банкны салбараас 100 хувь хамааралтай болсон. 2021 онд бид банкны монополыг задлах гэж Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байсан. Тэр хуулиар банкуудын хувьцааг олон нийтэд гаргах, 20 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байх зэрэг гол заалтуудыг хийж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр 20 хувь эзэмшлийн асуудал гацсан байна. Үүн дээр маш том лобби явж байна гэж харж байгаа.

Өнөөдөр дундаж бизнес эрхлэгчид бүх барьцаагаа банканд тавиад жилийн 20 хувийн хүү төлдөг. Гэтэл банкуудын хэх үүсвэрийн өртөг бодлогын хүүгээс хэтрэхгүй 11 хувь л байна. Товчхондоо 9-11 хувийн хүүгийн зөрүү дээр банкууд амьдарч байгаа. Банкуд 1 их наяд төгрөгийн цэвэр ашиг хийсэн. Би 2020 онд нэр дэвшиж сонгогдохдоо банкны зээлийн хүүг бууруулна гэж гарч ирсэн. Одоо энэ ажлаа дуусгамаар байна.

Бэлэн гоймон худалдаалдаг газруудыг шалгаж, зарим нэр, төрлийн гоймонг ШИНЖИЛГЭЭНД  хүргүүлжээ
Бэлэн гоймон худалдаалдаг газруудыг шалгаж, зарим нэр, төрлийн гоймонг ШИНЖИЛГЭЭНД хүргүүлжээ
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.