Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг өнөөдөр шүүнэ

Огноо
Унших
1 минут 3 секунд

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас Б, Д нарын 14 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогджээ.

Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

ЧУУЛГАН: Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.