Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

БШУ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусахыг анхааруулж байна.

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ

Элсэлтийн шалгалтын НЭГ хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Өргөдөл хүсэлт, Эмчийн магадалгаа, Сургуулийн тодорхойлолт шаардлагатай юм байна.

Өчигдөр согтуугаар жолоо барьсан 53 зөрчил илэрчээ
Өчигдөр согтуугаар жолоо барьсан 53 зөрчил илэрчээ
 
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.