Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн МАН-ын хурал: Хөшигний цаана юу болов?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 44 секунд

МАН дотооддоо ойлголцож нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж энэ бүхэнд цэг тавилаа. Ингээд нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар юу болж өнгөрсөн талаар тоймлон хүргэе.

Д.Сумьяабазарын бодлого дэмжигдэж Д.Амарбаясгалан буулт хийв

Өчигдрийг хүртэл ойлголцож чадахгүй хоёр талд тус тусдаа 45 нэртэй явсан МАН-ын генсек, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нар ойлголцолд хүрчээ. Намын дарга У.Хүрэлсүх “нийслэлийн МАН-ын хорооны дарга бодлогоо түлхүү барихыг дэмжиж намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа ойлголцох” чиглэл өгсний дагуу тэд нэрсээ нэгтгэжээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар нийт нэр дэвшигчдийн 70 орчим хувийг Д.Сумьяабазар дэвшүүлсэн бол Д.Амарбаясгалангийн зүгээс МАН-ын газар хэлтсийн дарга тэргүүтэй цөөхөн хүнийг нэр дэвшүүлсэн байна.

Ж.Ганбаатар, С.Амарсайхан нарын бодлого “тайрагдав”

Экс хотын дарга, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар хүч хавсарч дараагийн хотын даргад Б.Отгонсүхийг дэмжиж байгаа тухай яриа гарах болсон. Тэгвэл Б.Отгонсүх нэр дэвших эрхээ авч чадсангүй. НОСК-ын захирал, нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж ирсэн тэр энэ удаад өнжихөөр боллоо. Мөн шатаж байгаа байшингийн өмнө селфи хийж багагүй шуугиан дэгдээж байсан нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал ч мөн дэвших эрхээ авч чадсангүй. Түүнийг Ж.Ганбаатарын хүн гэлцдэг.

НИТХ-д өрсөлдөхөөр найман сайд нэр дэвшсэн үү?

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нийтдээ 113 хүн нэр дэвшихээр саналаа ирүүлсэн үүний дотор Засгийн газрын гишүүн, дэд сайд нийлсэн 8 хүн байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсролын дэд сайд Г.Ганбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа тэргүүтэй хүмүүс нэр дэвших хүсэлтэй байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Харин намын удирдлагууд Засгийн газрын гишүүн, дэд сайд нарыг дэвшүүлэхгүй байх зарчим дээр тохиролцож нэрсийг нь татуулсан гэв. НИТХ-ийн хуралд өндөр албан тушаалтай хүмүүс нэр дэвшихээр саналаа илэрхийлсэн нь МАН энэ удаагийн сонгуульд хэр зэрэг ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.  

Заалнаас 7 хүн нэр дэвшжээ

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар намын дүрмийн дагуу 45 хүний нэрсийг зааланд уншиж танилцуулжээ. Харин заалнаас 7 хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн нь Баянгол дүүрэгт Б.Отгонсүх, Чингэлтэй дүүрэгт н.Үнэнбат, Д.Мөнхжаргал, н.Отгонбаатар, Хан-Уул дүүрэгт Ц.Байгальмаа, Сүхбаатар дүүрэгт н.Мөнхбаяр, Баянзүрх дүүрэгт Ч.Гантулга нарын хүмүүс нэр дэвшижээ. Нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн ихдээ 63 санал бага нь 21 санал авч хэн нь ч сонгогдоогүй байна.

Хуучин төлөөлөгчдөөс 11 хүн нэр дэвшиж байна

Өмнөх НИТХ-д МАН-аас сонгогдсон 32 төлөөлөгчөөс Ц.Сандуй, С.Мөнхчулуун нар намаас гарсанд тооцогдсон, С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үлдсэн 29 төлөөлөгчөөс ердөө 11 нь нэр дэвших эрхээ авчээ. Үүнийг нэг хэсэг нь нэлээд шинэчилэгдсэн гэж тайлбарлаж байгаа бол олон жил хотын намын хороонд гүн гүнзгий хөл гараа дүрсэн М.Энхболдын фракцыг бүрэн тайрлаа гэж тайлбарлах нь ч байна. НИТХ-д өрнөсөн Су.Батболд, С.Амарсайхан нарын тулаанд экс хотын даргаа дэмжиж явсан хүмүүсээс ганцхан хүн л нэр дэвшиж байгаа нь чингэлтэй дүүргийн төлөөлөгч Б.Мөнхбат юм.  

НАМЗХ хожлоо

Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэнд хамгийн их хожоотой орсон нь МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу НАМЗХ гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Тэд энэ удаад дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гээд нийт 8 хүнийг нэр дэвшүүлсэн бол НАМЗХ-ны гаралтай гэгдэх өмнөх бүрэлдэхүүнээс ч цөөнгүй хүн нэр дэвшсэн байна. Тусгаар тогтнолын ордноос “НАМЗХ л хожлоо доо” “нийслэлийн эрх мэдлийн салхи залуучууд руу эргэж байна” гэх яриа нэлээд сонсогдов.  

НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид

СҮХБААТАР ДҮҮРЭГ: Г.Төмөрбаатар , О.Мөнгөншагай, У.Батбаяр, М.Халиунбат 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ : Ж.Алдаржавхлан . Б.Цэрэн . Н.Өнөболд . Б.Мягмар . Пүрэв-Очир . Н.Отгонжаргал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: З.Төмөртөөмөө . Н.Батсүмбэрэл . Б.Мөнхбат  Ц.Ариунтуяа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: Ж.Сандагсүрэн,  Г.Сэргэлэнбаатар,  А.Баттөр , Б.Мөнхцэцэг , Т.Говьсайхан , А.Төгөлдөр  Ц.Төрхүү, Р.Дагва , З.Баярчимэг  Н.Алтаншагай

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: Ү.Оюунзул, Ц.Сүхбаатар, Б.Пүрэвдагва, н.Энхбаяр , н.Ганчимэг,  н.Батбаяр, Д.Дэмбэрэл , Б.Ууганбаяр, н.Баярмөнх

БАЯНГОЛ ДҮҮРЭГ: Д.Ихбаяр, Ж.Батбаясгалан, М.Мэндбаяр, Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабазар

НАЛАЙХ: 1. Б.Нэргүй 2. Ч.Раднаабазар

Г.Мандахбилэгт

www.ubn.mn

 

Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн дансанд шилжүүлнэ
Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн дансанд шилжүүлнэ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.