Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн дансанд шилжүүлнэ

Огноо
Унших
0 минут 57 секунд

“Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч 2.5 сая гаруй иргэн, 486 аж ахуйн нэг жилд олгох 179.8 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Иймд иргэдийн данс руу ногдол ашгийг нь хуваарилж эхэлснээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар хувьцааны ашиг хүртэх эрхтэй дээрх тооны иргэдээс 850.000 нь ногдол ашгаа авсныг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дурдсан юм. Хувьцааны дансаа банкныхтайгаа холбуулаагүй хүмүүс И-баримтын буцаан олголт, хүүхдийн мөнгө авдаг данстайгаа холбуулах хүсэлт цахимаар илгээж болох аж. Түүнчлэн банкны дансаа шинээр баталгаажуулсан иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа багцлан шилжүүлнэ гэв.

Энэтхэгт 80 мянга орчим коронавирусийн шинэ тохиолдол илэрчээ
Энэтхэгт 80 мянга орчим коронавирусийн шинэ тохиолдол илэрчээ
 
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.