Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1072 хувьцааг ebarimt систем ашиглан хүлээж авах талаар түгээмэл асуултанд хариулж байна

Огноо
Унших
2 минут 49 секунд

1072 хувьцааны ногдол ашгийн талаарх түгээмэл асуултанд хариулж байна.

1.Хэрэв ebarimt системд бүртгэлгүй бол шинээр  бүртгэл үүсгэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу?

-Боломжтой. Иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв та www.ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.

2. Өөрийн ebarimt-аар гэр бүлийн гишүүний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу?

-Боломжгүй. Та өөрийн ebarimt-ийн аккаунтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой.

3. Миний ebarimt-ийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв боловч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал асуулга ирэхгүй байгаа нөхцөлд яах вэ?

Нэгт: Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэдэд санал асуулга очихгүй бөгөөд та үнэт цаасны компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авна.

Хоёрт:Үнэт цаасны компанид бүртгэлгүй боловч асуулга ирэхгүй бол Та ebarimt аппликейшнаа шинэчлэх буюу update хийгээрэй.

4. Таны ebarimt-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол авах санал, асуулга ирэхгүй байгаа нь дараах шалтгаантай. Үүнд:

  • Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд
  • Гадаадын иргэн
  • 2 болон түүнээс дээш аккаунттай иргэд
  • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд
  • Капитал банк сонгосон иргэд
  • Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд

5.Гадаадад суугаа монгол улсын иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа ebarimt-аар дамжуулан авч болох уу?

-Иргэн та ebarimt сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой.

6. 18-аас доош насны иргэний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг ebarimt-аар дамжуулан авч болох уу?

-Хэрэв та 18-аас доош насны иргэн бол www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулсанаар та ногдол ашгаа хүлээн авна.

Эх сурвалж: 1072 хувьцаа мэдээллийн төв

Гашуунсухайт боомт жолоочийн ая тухыг хангасан
Гашуунсухайт боомт жолоочийн ая тухыг хангасан "Тайван зогсоол"-той болно
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.