Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газрын асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн судалж, энэ оны 2 дугаар сараас бичиг баримт, тооцоо, судалгааг үндэслэн албан хэлцлийг хийн, хуулийн дагуу 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэлээ.

Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.