Өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулж, “BRB” компанийн зохион байгуулсан үйл ажиллагаанд 65.1 сая төгрөг гаргуулсан гэх Ж.Энхжаргалангийн хэргийг прокурорт буцаалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 20 секунд

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланг ажлаас чөлөөлөгдөхдөө өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулж, 210 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд түүнд холбогдох хэргийг хэлэлцэж эхэлсэн юм.

Гэвч шүүхээс "Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийх шаардлагатай" гэж үзэн, хэргийг прокурорт буцаалаа. Түүнчлэн хэргийн хамт хураагдсан 9 ширхэг CD-г хэргийн хамт хүргүүлэхээр боллоо.

Хэргийг сануулахад, Ж.Энхжаргалан нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэр бүхий иргэдийг ажилд авах, мөнгөн урамшуулал олгох, ажлаас халах, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, түрээс, худалдан авах гэрээнүүдийг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаж дураараа аашилсан,

мөн холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг.

Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлээд байсан юм.

#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
 
АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Япон Улсын ЗГХЭГ-ын дарга М.Кихара нартай уулзаж, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо
АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Япон Улсын ЗГХЭГ-ын дарга М.Кихара нартай уулзаж, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!