Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам МАХН, ШИНЭН, ИЗНН-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд АН, МАХН, ШИНЭН, ИЗНН-ууд хамтран нэг субъект болж оролцох тухай хэлэлцээрийг хийж өнөөдөр хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зурлаа.

Чингэлтэй дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Очирбат: “Өнгөрсөн сонгуулиудад Чингэлтэй дүүрэгт МАН засагласаар ирсэн. Бид бүхэн олон түмний хүсэл сонирхол, иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, нэг намын засаглалыг халах гэсэн зорилго дор нэгдэж гарын үсэг зурах болсондоо баяртай байна.” гэв.

Намууд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд хамтран ажиллахдаа бүх анхан шатны нэгж, намын гишүүд харилцан бие биенээ дэмжиж ажиллана. Хамтарсан гэрээний хүрээнд давхардаж нэр дэвшихгүй. Мөн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхэд бүх талаар нэгдэнэ гэсэн зарчмыг мөрдөх юм.

Чингэлтэй дүүргийн МАХН-ын дарга Б.Наранцэцэг: “ Бид АН, ШИНЭН, ИЗНН-уудтай хамтарч ажиллах саналыг олон удаа зөвшилцсөний үндсэн дээр өнөөдрийн шийдвэрийг гаргаж байна. Бид  шударга ёсыг баримтлан Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон асуудлууд дээр санаа нэгдэн ажиллах болно.” гэлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.