2020 оны 09 сарын 03 ны өдөр Тосонцэнгэл суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эмчлүүлж буй иргэн 38 настай "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагдаад байна.
Сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний тохиодол батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09-р сарын 05-ны өдрийн 00 цагаас 09-р сарын 11 ний 23:59 цаг хүртэл тогтоолоо.Сумын төвийн худалдаа үйлилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10:00-18:00 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Сургууль, цэцэрлэг, МСҮТ ийн үйл ажиллагааг 09 сарын 07 ны өдрөөс 11 ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ.
"Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна. Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлэгийн тогтмол хяналтанд авч ажиллаж байгаа." гэв.
Эх сурвалж: Завхан Мэргэжлийн Хяналтын Газар