Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Нийслэлийн махны хэрэгцээг хангах зорилготой жил бүрийн хавар нөөцийн махыг есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ээс худалдаанд гарч эхэлсэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд болно. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг Аutobox аппликейшнаар өгөх боломжтой
Мэргэшсэн жолоочийн шалгалтыг Аutobox аппликейшнаар өгөх боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд