Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, шүүхээс "Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй" хэмээн үзэж гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунай нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасан гэдэг.

Тэгвэл дээрх авлигын хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй" гэдэг тайлбарыг хийлээ.

Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.