Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох авлигын хэргийг нэгтгэх нь зүйтэй гэж үзэн Прокурорт буцаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 59 секунд

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Шүүхээс "Прокуророос тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй" гэж үзсэн байна. Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаажээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн магадлалаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

ДУЭЛЬ: С.Эрдэнэ VS С.Баяр
ДУЭЛЬ: С.Эрдэнэ VS С.Баяр
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.