АН: Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АЗХ-ноос Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "Худал мэдээлэл тараах" гэдэг үндэслэлээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилж яллагдагчаар татдаг байдлыг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ.

АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир: " Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6-д "Монгол Улсын иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй" гэж заасан. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн олон залуучуудыг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар буюу "худал мэдээлэл тараах" гэдэг заалтаар халхавчлан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсаар байна. Ялангуяа эрх баригч МАН-ын сайд, пдарга нарыг шүүмжилсэн, авлига, албан тушаалын хэргийг илчилж шүгэл үлээсэн иргэдийг, ажлаа хийсэн сэтгүүлчдийг улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гомдлоор шалгаж, гэрчийн мэдүүлэгч авалгүй шууд яллагдагчаар татаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 16.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул бид УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байна".

Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнийг тус бүр  500 мянгаар торгожээ
Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнийг тус бүр 500 мянгаар торгожээ
 
Гал түймрийн гурван дуудлагаар ажиллаж, бүрэн унтраажээ
Гал түймрийн гурван дуудлагаар ажиллаж, бүрэн унтраажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!