Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх наймдугаар сараас хэрэгжих Эрүүгийн хуулиар “ХОЙШЛУУЛАШГҮЙ АЖИЛЛАГАА“ гэх ерөнхий ойлголтыг хассан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд ирэх наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх гэж буй.

Эрүүгийн хуульд заасан хойшлуулашгүй ажиллагаатай холбоотой зүйл заалт нь хүний эрхийг зөрчиж байгаа нэг шалтгаан хэмээн ХЭҮК-оос үзэж байсан бөгөөд энэ удаагийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хойшлуулашгүй ажиллагаа гэх ерөнхий ойлголтыг нарийвчилж зааж өгсөн талаар мэдээллээ.

Тодруулбал, хэн болох нь тогтоогдохгүй, оршин суугаа хаяг нь байхгүй, эсвэл 5 жилээс дээш хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнийг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилна гэж тодорхой зааж өгсөн. Ингэснээрээ Олон улсын гэрээ конвенцод нийцсэн тодорхой нэг алхам урагшилсан үйлдэл болсон гэж харж болно.

Харин шүүхийн тухайд бүх нийтийн амралтын өдрөөс бусад үед өдрийн цагаар тасралтгүй ажиллана гэж заасан. Өөрөөр хэлбэл өглөө 06 цагаас оройн 22 цаг хүртэл шүүхүүд тасралтгүй ажиллах, цагдан хорих, баривчлах ажиллагааг шийтгэх зорилгоор бямба, ням гараг гэлтгүй тасралтгүй ажиллах зохицуулалтыг хуульд тусгаж өгчээ.

Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн
Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ