НИТХ-ын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн эзэмшигчидтэй хэлэлцээр хийх эрхийг НИТХ-аар хэлэлцүүлж байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Наадмаар цэнгэлдэхийн гадаа хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж очуулахгүй. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хариад, хайрсан тосоо шууд ногоон байгууламж руу асгадаг байдлыг гаргуулахгүй. Зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт явуулна. Уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэе. Түүнээс биш өдөр бүр Нарантуул захаар явдаг байж, цэнгэлдэхээ тойроод тавчик, худалдаа үйлчилгээ болчихдог байдлыг болиулж өөр байдлаар хийнэ" гэлээ.