Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэт эдлэл залилж, хил давж зугтсан байсан этгээдийг ШУВУУ ажиллагаагаар баривчлан авчиржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Интерполын "хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчиржээ.

Тодруулбал, Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирсан байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

ЭМИЙН СОНСГОЛ: Стандарт бус эм Монгол Улсын зах зээл дээр байгаа эмийн 10.1 хувийг эзэлж байна
ЭМИЙН СОНСГОЛ: Стандарт бус эм Монгол Улсын зах зээл дээр байгаа эмийн 10.1 хувийг эзэлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд