Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт зохион байгуулж байна. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.

Иргэн та өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой аж.

ЗӨВЛӨМЖ: Шүдний сойзыг 3 сар тутам солих ёстой
ЗӨВЛӨМЖ: Шүдний сойзыг 3 сар тутам солих ёстой
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.