Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео тойм: Монгол хүн монголоор ярьдаг

Ангилал
Дэлхий дахинд UBn style
Огноо
Унших
1 минут 6 секунд

БНХАУ-ын “Хос хэлний бодлого”-оор Өвөр Монголын сургуулиудад монгол бичгээр хичээл үзэхийг хориглосныг өвөр монголчууд эрс эсэргүүцэн тэмцэж байна. Бүх сурах бичгүүдийг хятад хэл дээр болгож, номын дэлгүүрүүдийг монгол бичиг дээрх ном худалдахыг хоригложээ. Монгол хэл судлалын докторантуудын тэтгэлгийг зогсоож, монгол хэл дээрх Bainu сошиал сүлжээг хаагаад байна.

Иймээс өвөр монголчууд хүүхдүүдээ сургуульд сургахгүй хэмээн тэмцэж байна. Хорио эхэлснийг мэдэлгүй хүүхдүүдээ сургуулийн дотуур байранд нь өгсөн эцэг эхчүүд хүчээр гарган авчээ.

Өвөр монголчуудын дамжуулсан мэдээлэл болон интернэтэд байршуулсан видео бичлэгүүдийг устгаж, утасны сүлжээг нь хязгаарлаж байгааг тэд хэлж байна. Мөн тэмцэлд оролцож буй хүмүүсийг эрэн сурвалжилж баривчлах үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн. Өвөр монгол эх сурвалжийн мэдээлснээр тэмцэл ширүүссэнээс хойш 2 хүн амиа хорложээ.

Хүнсний ногооны үнэ буурчээ
Хүнсний ногооны үнэ буурчээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.