Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний ногооны үнэ буурчээ

Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9331 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11279 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 54  төгрөгөөр (0.6%), хонины цул махны үнэ 109  төгрөгөөр (1.1%) тус тус буурчээ.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 79 төгрөгөөр (0.7%) өссөн бол, үхрийн цул махны үнэ 79 төгрөгөөр (0.6%) буурчээ. Үхрийн ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8800 төгрөг байгаа юм. Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөг байна. 

Монгол төмс 31.0 хувиар буурч 749 төгрөгөөр, монгол лууван 11.6 хувиар буурч 1556 төгрөгөөр, монгол байцай 37.2 хувиар буурч 923, монгол хүрэн манжин 2.7 хувиар өсч 1731 төгрөгөөр, сонгино 1.2 хувиар буурч 1551 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Нас барсан өнгөт арьст иргэнтэй холбогдуулан долоон цагдааг ажлаас нь чөлөөлжээ
Нас барсан өнгөт арьст иргэнтэй холбогдуулан долоон цагдааг ажлаас нь чөлөөлжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.