Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Л-Карнитин гэдэг эмийг шууд ТУРААХ эм гэж ойлгож болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байгаа билээ.

Энэ үеэр шинжээчийн зүгээс уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан талаар мэдээллийг өгсөн. Үүнтэй холбогдуулан тус эмийн талаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд "Л-Карнитин гэдэг эмийг шууд ТУРААХ эм гэж ойлгож болохгүй. Хүнсний дэмжлэг болгож зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн байгаа юм" гэлээ.

Н.Энхболд: 126 гишүүнтэй УИХ-ын нийт суудлын 40 хувийг дангаараа авсан бүлэг чуулганд үг хэлэх хугацааны 1/3-ийг авдаг болно
Н.Энхболд: 126 гишүүнтэй УИХ-ын нийт суудлын 40 хувийг дангаараа авсан бүлэг чуулганд үг хэлэх хугацааны 1/3-ийг авдаг болно
 
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.