Хоёр жилийн өмнө гарсан вирусийн дэгдэлтийг дарж чадаагүй тул Япон улс гахайн сонгомол мялзангүй орон гэсэн статусаа есдүгээр сарын гуравны өдөр албан ёсоор алдлаа хэмээн Kyodo агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 оны есдүгээр сарын гуравны өдөр Японы Гифуд тэжээвэр гахай үхсэн талаар бүртгэгдэж байсан аж. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага гахайн ханиаднаас ангид орон гэсэн Японы статусыг зогсоож байжээ.
Япон улс статусаа сэргээхийн тулд 12 сарын туршид нэг ч халдвар гараагүй мөн вакцинжуулалт хийгдээгүй гэдгийг батлах ёстой байсан гэнэ. Гэтэл сүүлийн 13 жилийн туршид анх удаа 2019 оны 10 дугаар сард тус улсад гахайн ханиадны эсрэг вакцинжуулалт хийсэн бөгөөд халдвар гарахаас нэг мөр сэргийлэх ажилд 10 гаруй жил шаардлагатай байж болзошгүй хэмээн Японы Хөдөө аж ахуйн яам мэдэгджээ.
Гахайн сонгомол мялзан нь зөвхөн гахайнд халддаг. Халдвартай амьтны махыг хүнсэндээ хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөлдөггүй байна. Гэхдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн статус гахайн мах экспортлоход шаардлагатай болох тохиолдол байдаг аж.