Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд, Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна.
"Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог,
- Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.
- МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
- 4 дүгээр сарын 10-ны байдлаар Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ.