
Орон нутгийн цаг уур орчны шинжилгээний төвүүдийн алба хаагчдыг цомхотгож байна гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, энгийн 171 алба хаагчийг цомхотгосон гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл уг асуудалд ЦУОШГ-ын дарга Э.Баттулга "21 аймгийн цаг уур орчны шинжилгээний төвүүдийн давхардсан орон тоог нэгтгэсэн. Чөлөөлөгдөж байгаа алба хаагчдыг салбартаа сэлгэж, шилжиж ажиллах боломжоор хангахаар яамтай хамтран ажиллаж байна" гэлээ.