
2026 оны 04-р сарын 09-нөөс 2026 оны 04-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!