Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс бүх иргэнээ коронавирусний вакцинд ҮНЭГҮЙ хамруулж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 14 секунд

Японы Засгийн газар бүх иргэнээ коронавирусний вакцинжуулалт үнэгүй хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Үнэ төлбөргүй вакцинжуулалтад эхлээд ахмад настнууд, эмнэлгийн ажилтнууд зэрэг халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулж магадгүй хэмээн “Kyodo” агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. "Майнити" сонинд мэдээлснээр, дээрх асуудлыг Японы эрх баригчид удахгүй хэлэлцэнэ гэв.

Иргэдээ коронавирусний вакцинд хамруулах ээлж дарааллыг коронавирусний тархалттай тэмцэх Японы Засгийн газрын комисс наймдугаар сарын 21-нд гаргасан аж. Энэхүү хуваарийн дагуу ахмад настнууд, хүнд өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настны асрамжийн газрын ажилтнууд хамгийн эхэнд вакцин хийлгэх ёстой юм.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                                      Японы эрх баригчид өмнө нь Их Британи-Шведийн эмийн үйлдвэрийн “AstraZeneca” компани болон Америкийн “Pfizer” компанитай туршилтын вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Эдгээр компаниуд тус улсад 120 сая тун вакцин нийлүүлэх гэнэ. Японд коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш 69800 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1300 хүн нас барсан бол 58400 орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 234 өвчтөний биеийн байдал хүнд байгаа юм.

C.Хонгорзул

 

Туул голоос 51 настай эрэгтэйн цогцос олджээ
Туул голоос 51 настай эрэгтэйн цогцос олджээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.