Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19: Улс орнуудын танхимаар хичээллэх ДҮРЭМ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 3 секунд

Европын олон оронд оюутан сурагчид танхимаар хичээллэж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан улс орнуудын танхимаар хичээллэх үедээ баримталж буй дүрэм журмыг сонирхуулья.

Франц- Багш нар маск зүүнэ

Францын сургуулийн сурагчдын зарим нь есдүгээр сарын 1-нд нөгөө хэсэн нь өнгөрсөн тавдугаар сараас эхлэн танхимаар хичээллэж эхэлсэн байна. Анги дүүргэлтэд хязгаарлалт тогтоохгүй. Багш нар болон 11-с дээш насныхан тогтмол амны хаалт хэрэглэж, бөөгнөрөл үүсгэлгүй зай барьж цаг тутам хаалганы бариулыг ариутгаж байх дүрэм тогтоожээ.

Испани- Ариун цэврийн өрөөг өдөрт гурван удаа цэвэрлэнэ

Тус улсан энэ сараас эхлэн бүх оюутан сурагчид албан ёсоор танхимаар хичээллэж эхэлжээ. Засгийн газраас нь Испанийн 17 автономит бүс бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжүүлэх удирдамжыг гаргасан. Тухайлбал оюутнууд хоорондоо хамгийн багадаа 1.5м-ийн зайтай байх ёстой бөгөөд 15-20 сурагч нэг танхимд хичээлэхийг зөвшөөрчээ.

БНХГУ- Заавал маск зүүх албагүй

Германы 16 мужийн хичээлийн жил нь өөр өөр цаг үед эхэлдэг боловч энэ удаа бүгд нэг сард хичээлээ эхлүүлэхээр болсон. Хичээл эхэлсний дараа хүн бүр заавал маск зүүх албагүй ч хичээл эхлэхийн өмнө шинжилгээнд хамрагдах ёстой аж.

Нидерланд- Агааржуулагчийг шалгана

Нидерландад бага, дунд сургууль хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Гэхдээ Засгийн газраас нь оюутнууд өөрсдөө эсвэл хамт амьдардаг хүмүүс нь эрүүл мэндийн эрсдэлтэй ангилалд багтдаг бол сургуульд явахгүй байхыг зөвлөсөн байна. Үүнээс гадна коронавирусийн тархалтыг хязгаарлахад туслах агаажуулалтын систем нь хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалшаж байх дүрэм тогтоожээ.

С.Хонгорзул

Өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатлаа
Өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатлаа
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.