Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хэнтий аймгийн Батноров сумын “Цогт-Өндөр Уул” гэдэг газар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 16:07 цагт бүрэн унтраалаа.

Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн 12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна
Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна
 
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 49.759 хүний амь нас, 2.8 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 49.759 хүний амь нас, 2.8 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.