Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гаргаж улмаар шүүх уг саналыг хүлээн авч, Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн байдаг.

Ийнхүү түүний өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргасан ба өнөөдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэ үеэр Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна аа. Хэрвээ би хоригдвол үр хүүхэд, хөгшин настай ээж аав маань яалтай вэ" хэмээн шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үл таних иргэн шашны зан үйл хийж, гал тавьсан хэрэг гарчээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үл таних иргэн шашны зан үйл хийж, гал тавьсан хэрэг гарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.