Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач ОБЕГ-т 20 жил ажилласан, 5 хүүхэдтэй байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд "Миний" дэлгүүрт гарсан гал түймэртэй холбогдуулан НОБГ-аас мэдээлэл хийлээ. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраасан. Харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч нас барсан юм.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн "Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. 100 гаруй албан хаагч ажилласан. Хэргийн газар үзлэг хийгдэж байна. Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Албан хаагчдын хувьд хувцас хэрэглэлд дутагдалтай зүйл байгаагүй. Зориулалтын хувцастай үүрэг гүйцэтгэсэн. Түймэрт бусад иргэд өртөөгүй. Нийслэлийн хэмжээнд гал унтраах тоног төхөөрөмж хангалттай бий.

Талийгаач 20 гаруй жил ОБЕГ-т ажилласан. Ар гэртэй нь уулзлаа. 5 хүүхэдтэй" гэв.

ШУУД: Миний дэлгүүрт гарсан гал түймэртэй холбогдуулан НОБГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Миний дэлгүүрт гарсан гал түймэртэй холбогдуулан НОБГ-аас мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц