Өнөөдөр 10:26 цагийн орчимд Баянхошуунд байрлах "Миний" дэлгүүрт томоохон хэмжээний гал гарсан талаар бид мэдээлсэн. Галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдаж, хоёр алба хаагч хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан яг одоо Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна.