Макс групп, MCS группын ажлыг үг, үсэггүй, дизайнтай нь хуулбарласан гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ.
Тодруулбал, MCS группын ажилтан өөрийн цахим хуудсандаа, "Энэ гэхдээ бас арай дэндэнэ ээ. Уг нь бол тухайн компани хийж гүйцэтгэсэн ажил бүрийнхээ утга учрыг ойлгож, тэрийгээ яаж зөв, ойлгомжтой илэрхийлэхийг үг, үсэггүй бодож бичдэг баймаар юм. Гэтэл зүгээр л ингээд үг, үсэггүй, дизайнтай нь хамт copy, paste хийгээд сууж байж болох юмуу. Бусад албаныхаа хийж байгаа ажлыг олон нийтэд хүргэхдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байгаач ээ" хэмээн нийтэлсэн байна.