Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг чөлөөлж, түүний оронд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайханыг томилжээ. Тэрбээр өнгөрсөн 7 хоногт томилогдон шинэ ажилдаа орсон байна.
Түүний хувьд ЦЕГ-ын ЭЦА-ны Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
ТЦА-ны дарга асан Б.Оюутболд өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд "120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх автозамын зорчих урсгалын эгнээг өөрчлөх туршилт эхлүүлсэн" гэж хэлсэн нь түүнийг ажлаас түдгэлзүүлэх шалтгаан болсон юм. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн байдаг.