Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +12 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

МАН-ын бүлэг хуралдахгүй
МАН-ын бүлэг хуралдахгүй
 
Нэр бүхий Хятад ресторан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж байсныг зогсоолоо
Нэр бүхий Хятад ресторан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж байсныг зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.