Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн сумын нутагт гарсан түймрийг өчигдөр бүрэн унтрааж, урьдчилсан байдлаар 4400 га талбай өртжээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Халхгол сумын Ташгай багийн нутаг Есдүгээр хашаа гэх газарт гал түймрийн дуудлага өчигдөр 17:40 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу аймгийн Гал унтраах, аврах 62 дугаар ангийн албан хаагчид ажиллажээ. Мөн өдрийн 17:20 цагт Баянтүмэн сумын Өлзийт баг Мажиг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 92 км/-т хээрийн түймрийн дуудлагаарЭрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын ЗДТГ-ын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, унтраахаар ажилласан байна.