Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ “цөөхөн хүн амтай үндэстэн өөрсдийн бичиг үсгээ хэрэглэж болно“ гэсэн үндсэн хуулийн заалтаа өөрчилж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Түнляо хотын сургуулиудад  монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарсныг өвөрмонголчууд эсэргүүцсээр байгаа билээ. Жагсаал тэмцэлтэй холбогдуулан өвөрмонголчуудыг шахан хавчих нь хэрээс хэтэрч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Ар Монголд суралцдаг ч ирж чадахгүй болохвий гэсэн айдастай байгаагаа эх сурвалж хэлээд “Эх хэлээ аварч үлдэх гэсэн иргэд болон БНХАУ-ын засгийн газар хоорондын тэмцэл улам хурцдаж байна. Багш нарыг хүчээр шахаж, хүүхдүүдээ хичээлд нь явуулахыг шаардсан мессежүүдийг эцэг эх рүү нь явуулах, цахим хаягуудыг хянах, эсэргүүцэх хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шууд баривчилна гэсэн шийдвэрүүдийг хүргүүлж байна" гэлээ. 

Мөн "БНХАУ-ын үндсэн хуулинд цөөхөн хүн амтай үндэстэн өөрсдийн бичиг үсгээ хэрэглэж болно гэсэн заалт байдаг боловч уг заалтад өөрчлөлт оруулах талаар яригдаж байгаа" гэв. 

Монгол эх хэлээ авч үлдэх хөдөлгөөнд маш олон хүн оролцож байгаа ч баривчлагдах, ажил сургуулиасаа хөөгдөх, түүнээс болж тэтгэвэр цалингүй болох, амь насаа алдах хүртэл эрсдэлтэй байгаа юм.

Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхгүй байхыг хамгийн их дэмжиж байна. 

Д.Цэрэнчимэг

 

ЭМЯ: Гурван хүнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрлээ
ЭМЯ: Гурван хүнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрлээ
 
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.