Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Гурван хүнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр /2020.09.01/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хийж буй ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“2020.08.31-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 318 хүнд шинжилгээ хийхэд 315 хүнд коронавирус илрээгүй байна. Харин үлдсэн гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 2020.08.30-нд Нур-Султан-Улаанбаатар онгоцоор ирсэн 60 настай эрэгтэй 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй байсан.

Бусад шинжилгээг хэлбэл:

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа гурван эмч, ажилтны шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингээд батлагдсан тохиолдол 304 боллоо. Батлагдсан тохиолдлын 294 нь буюу 97 хувь нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа хүний биеийн байдал хэвийн байна” гэжээ.

 

Улаанбаатар Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ
Улаанбаатар Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлуулжээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.