Чингэлтэй дүүргийн 24 хороо буюу бүх хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэж байна. Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо.
Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой бөгөөд 37,736 өрх, 136,280 гаруй иргэн оршин суудаг, хүн амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд 6-р байр ордог.