Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д монгол хэл дээр ашигладаг “Bainu” сайтыг хаажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарсныг Өвөр Монголчууд эсэргүүцсээр байна. Тэгвэл бага насны хүүхдүүдийн хувьд сургуулийн орчинд зөвхөн Хятад хэл дээр хичээл үзэхийг шаардаж байгаа бол залуучуудын хоорондоо мэдээлэл солилцдог монгол сайтыг устгажээ.

Энэ талаар Канадын “Vice” вебсайтад ийнхүү бичжээ: Хятадын эрх баригчдын зүгээс монгол хэл дээр мэдээ, мэдээлэл хүргэдэг байсан цорын ганц платформыг устгажээ. Тодруулбал, монгол хэл дээр бичигддэг байсан цорын ганц аппликейшн болох Bainu-г наймдугаар сарын 23-нд албан ёсоор хаажээ. Bainu нэрний утга нь Монголоор “Сайн уу?” гэх утгыг илтгэх бөгөөд Өвөр Монголын 400 мянга гаруй хэрэглэгчид тогтмол ханддаг байжээ. 

Монгол хэлийг хятад хэлээр солих бодлогыг эсэргүүцэж буй  “Өмнөд Монголын хүний эрх, мэдээллийн төв” ТББ-ын захирал Энхабту “Энэ бол зөвхөн хэлний асуудал биш. Монголчууд Хятадын коммунист намын эрхшээнд дэндүү удаан байсан.

Эх хэл маань бидэнд үлдсэн ганц зүйл. Хэл үгүй болвол биднийг Монгол гэж нотлох өөр юу ч үлдэхгүй” хэмээн ярисныг Vice вебсайт онцолжээ.

Г.Цэрэнчимэг

 

Беларусийн сөрөг хүчнийхэн нам байгуулжээ
Беларусийн сөрөг хүчнийхэн нам байгуулжээ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.