Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусийн сөрөг хүчнийхэн нам байгуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 35 секунд

Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Мария Колесникова “Хамтдаа” хэмээх улс төрийн шинэ нам байгуулсан тухайгаа өнөөдөр /2020.09.01/ мэдэгдлээ.

Тэрбээр дүрс бичлэгээр олон нийтэд хандан “манай улс өнөөдөр улс төр, нийгэм-эдийн засгийн хямралд ороод байна. Энэхүү хямралаас хэрхэн гарахыг бид хамтдаа мэдэж байгаа. Олон мянган беларусь, авьяаслаг мэргэжилтнүүд хариуцлагыг өөртөө хүлээж, шинэ Беларусь улсыг хамтдаа байгуулахад бэлэн байна” хэмээжээ. 

Дүрс бичлэгт Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч Виктор Бабарико оролцсон роликийг үзүүлсэн байна. Тэрбээр “Белгазпромбанк”- тай холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн баривчлагдаж, Улсыг аюулаас хамгаалах хорооны /КГБ/ урьдчилан хорих байранд хоригдоод буй.

Уг сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийг байгуулах тухай санаачилгыг Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Светлана Тихановская гаргажээ. Нэгдсэн сөрөг хүчний штабын мэдэгдсэнээр, зөвлөлийн зорилго нь засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг хангах явдал аж. Энэхүү зөвлөлийг байгуулсан үйлдэлд Беларусийн Ерөнхий прокурорын газраас “засгийн эрхийг булаан авахыг уриалсан” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Үүний дагуу зөвлөлийн тэргүүлэгч гишүүд гэрчийн хувиар мэдүүлэг өгсөн бөгөөд тэднээс хоёрыг нь 10 хоногийн хугацаагаар баривчилсан байна. 

 

Дуучин Сэм Смит шинэ найз залуугаа олонд дэлгэжээ
Дуучин Сэм Смит шинэ найз залуугаа олонд дэлгэжээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.