Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 32 секунд

УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

----------------

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал:

-207 дугаар байрны 63 өрхийн давхар, барилгын дам нуруу, багана, хучилт, хэв, гажилтын хэмжилтүүдийг хийсэн. Дээжийн дүнгээр галд өртсөн 204 дүгээр барилгын гадна талын хана, 201 дүгээр барилгын зүүн талын хана, багана, дам, нуруу, 830 дугаар барилгын үндсэн хийцүүдэд шалгалт хийсэн. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас нийт орон сууцны барилгын цахилгаан шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал дээр хэмжилт хийсэн. Оролт, гаралт түгээлтийн бүх кабел шугамыг шалгасан.

Галд хамгийн ихээр өртсөн 207 дугаар барилга нь 12 давхар мөн зоорьтой. 2017 онд улсын комисс хүлээж авсан. Тухайн барилгын гадна талын фасад нь 75 орчим хувь нь буюу баруун хойд булан зүүн тал нь бүхэлдээ шатсан. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагны өрөө, ариун цэврийн өрөөнүүд хэсэгчлэн галд өртсөн. 8 айл галд өртөөгүй.

Багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг даахгүй.

Барилгын баруун талын голын баганы дээр шилжилт үүссэн. Үүнээс болж барилгын дам нуруунд ан цав гарсан.

Хана, хучилт баганаас 14 ширхэг дээж авч нүүрс хүчлийн нэвчилтийн байдлыг шалгасан. Нүүрс хүчлийн хий тархсан нь дотор байгаа арматур, зэврэлтэд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй гэж гарсан. Галын оргил үеийн температур нь хучилтын арматур дээр 512 градус, өрөөний температур 1036, дам нурууны арматур 625 градуст хүрсэн байна.

Барилгын 210 ширхэг баганын 8.8 хувь нь галд хүчтэй өртсөн. Металл баганийн 50 хувь нь бүрэн шатсан. 391 ширхэг төмөр бетон, дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Энэ нь ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй.

Гадна дулааны шугам сүлжээнд асуудал үүсээгүй. Хоёр цахилгаан шатны нийт 40 эд анги эвдэрсэн. Цаашид ашиглах боломжгүй.

830 дугаар барилгыг 2015 онд улсын комисс хүлээж авсан. 294 айлын орон сууц. Тус барилгын 1-2 дугаар давхар галд өртсөн. Хяналт шалгалтаар шаардлага хангаж байна гэж үзсэн. Хэв гажилт, ан цавын хэмжээ шаардлагыг хангасан. Хоёр оффис мөн галд өртсөн. Үйл ажиллагаа нь хэвийн явах боломжтой.

204 дүгээр барилга нь 207 дугаар байрны баруун талд байрладаг. Усан бассейн, спорт заалны зориулалттай таван давхар барилга. Гадна дулаалгын зүүн талын хэсэг нь галд өртсөн. Тиймээс сольж, шинэчлэх шаардлагатай.

ЗТХЯ: “Дашваанжил“ ХХК-ийн  баллон тээвэрлэдэг машинууд нь бусад машинтай шүргэлцэж, зурагдсан
ЗТХЯ: “Дашваанжил“ ХХК-ийн баллон тээвэрлэдэг машинууд нь бусад машинтай шүргэлцэж, зурагдсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.