Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ нийтийн албанд томилогдох 765 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн гуравдугаар сарын 25-29-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 765 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 278 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 487 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Н.Мандуул: Би ШӨХТГ-ыг ямар ч үр дүнгүй агентлагийн хэлбэрээр өнөөг хүртэл ажилласан гэж дүгнээд, ажлаа өгч байсан
Н.Мандуул: Би ШӨХТГ-ыг ямар ч үр дүнгүй агентлагийн хэлбэрээр өнөөг хүртэл ажилласан гэж дүгнээд, ажлаа өгч байсан
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.