Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Хөдрөг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 75 хүүхдийн дотуур байранд гал гарсан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад гал түймрийн улмаас хүн бэртэж гэмтээгүй болохыг мэдээлэв.
Гал түймэр цахилгаан хуваарилах самбараас гарч, дотуур байрны ажилчид 30 минут ажиллаж унтраасан болохыг Ерөнхий боловсролын сургуулийн менежер аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Гал өнгөрсөн сарын 31-ны өдрийн 23:30 цагт гарсан бол энэ тухай мэдээлэл онцгой байдлын газарт өчигдөр өглөө 10:50 цагт бүртгэгджээ.