Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт өчигдөр /2024.04.01/ албан ёсоор эхэллээ.
Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын бодит амьдралыг харуулсан энэхүү киноны зохиолыг зохиолч С.Сумъяа, С.Баттулга нар хамтран бичиж, Цагдаагийн ерөнхий газар зөвлөх багаар ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн өндөр түвшинд бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг уран бүтээлчид онцлов.