УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын даргад өргөн мэдүүлж, батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр,
“Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ- ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Шинэ парламент үүсэхэд Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа эхлүүлэх ёстой. Тухайлбал,
Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 болгож, 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдаж ажиллахаар тусгалаа" гэв.