
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-д 95 гишүүн буюу 4/3 нь сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Түүнчлэн, сонгуулийн дүнгээр 64 болон түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонх болно" гэв.