Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Засгийн газарт бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүсэлт өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд ажиллаж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд тус дүүргийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганц станцтай. Энэ нь Хархорин захын баруун талд байдаг. Цаашид хөрсний ус буулгахгүйгээр барилга бүтээн байгуулалтын ажил нэг ч хийхгүй. Уржигдар бид Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд ажилласан. Тэнд хөрсний усны түвшин өмнөх жилүүдэд байгаагүй хэмжээнд хүрсэн нь бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалтай байна. Цаашид Улаанбаатар хотын 10 цэгт хөрсний ус зайлуулж Дунд гол, Сэлбэ, Туул гол, бусад инженерийн байгууламж руу хөрсний ус нийүүлдэг нацосс станц байгуулахаас өөр аргагүй байдалтай байна. Ирэх Лхагва гарагт Засгийн газарт хөрсний ус гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээллийг өгч, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүсэлтээ өгнө гэлээ.

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг Сангийн сайд, салбарын сайд хоёр нь зогсож байна. Кабинетын зарчим алга
О.Цогтгэрэл: Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг Сангийн сайд, салбарын сайд хоёр нь зогсож байна. Кабинетын зарчим алга
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд