Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 678 хүнд шинжилгээ хийхэд, бүгдэд нь коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 678 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд: 

  • Наймдугаар сарын 29-нд Сидней-УБ-ын онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ,
  • Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолоочийн шинжилгээ,
  • Эмч, ажилчид 3 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 11-нд Прага-УБ-ын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 87 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 301 тохиолдол байна. Үүнээс 295 буюу 98% нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад, 226 хүн ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 6 хүний биеийн байдал хөнгөн байна. 
ОБЕГ-т нийт 14 төрлийн 71 автомашин нийлүүлжээ
ОБЕГ-т нийт 14 төрлийн 71 автомашин нийлүүлжээ
 
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн ус хязгаарлана
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн ус хязгаарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.